Тус арга хэмжээнд Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг 60 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, хүнсний худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн газарт мөрдөгдөх хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хүрээнд үйл ажиллагааг хэрхэн нийцүүлж ажиллах цаашлаад мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр төрийн байгууллагаас тогтмол хангаж ажиллаад байхад өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлээгүй давтан зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд тусгагдсаны дагуу хариуцлага тооцох, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой үүсч болзошгүй үр дагаврын талаар Хяналт шалгалтын хэлтсээс мэдээлэл өгч ажиллалаа.
Эх сурвалж: Хяналт шалгалтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч У.Энхбат
Утас: 99143706