“Хүүхдийн төлөө - За бол заавал хийе” аяны хүрээнд “Угийн бичих хөтлөх арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.

A- A A+
“Хүүхдийн төлөө - За бол заавал хийе” аяны хүрээнд “Угийн бичих хөтлөх арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг угийн бичгийн чиглүүлэгч багшаар бэлтгэгдсэн албан хаагч  2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалт нь Хүүхдийн төлөө зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, гэр бүлийн боловсролыг дэмжих, үндэсний өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Сургалтаар гэр бүлүүдийн дунд угийн бичиг хөтлөх мэдлэг, арга зүйг түгээн дэлгэрүүлж, ураг удмын түүх, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэх хандлагыг төлөвшүүлэх мэдлэгийг олгосон.

Угийн бичгээ хөтөлнө гэдэг нь удам судраа танин мэдэж, үр хүүхдэдээ үндэс угсаа, өв соёлоо өвлүүлэн үлдээх эрхэм үйлс билээ.

Ураг удмаа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе.

Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс