Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050", Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгож, эрүүл амьдралын хэв маяг, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг дэмжсэн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж үйл ажиллагааг хэвшүүлэхээр тусгасан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран сургуульд суурилсан эрүүл мэндийн үзлэгийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
2026 оны 09 сарын 17, 18--ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон, 5 өрхийн 27 эмч нарт үзлэг хийх чиглэл олгох танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар суралцагчийн эрүүл мэндийн эрсдэлийг (A, B,C,D) ангиллаар үнэлж цэцэрлэг, сургуулийн эмч нар болон эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөмж, чиглэл өгч ажиллах юм.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс