ЧАДВАРЛАГ ЭМЧ, ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ, ЧАДВАРЛАГ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ХӨТӨЛБӨР СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

A- A A+
ЧАДВАРЛАГ ЭМЧ, ЧАДВАРЛАГ СУВИЛАГЧ, ЧАДВАРЛАГ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ХӨТӨЛБӨР СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Эрүүл мэндийн сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, орон нутаг дах хүний нөөцийг мэргэшүүлэх, дадлагажуулах зорилтын хүрээнд “Эмнэлзүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд нийт 22 эмнэлзүйн сургагч багш бэлтгэгдлээ.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг нь төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллага болсноор орон нутагт эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэшил, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, хүний нөөцийг тогтвортой бүрдүүлэх, төгсөлтийн дараах сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөц, хөгжлийн албаны мэргэжилтэн (шинжээчид)-үүд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллага болох бэлтгэл ажлын хүрээнд хяналт, үнэлгээ хийж ажиллалаа.

Эх сурвалж: Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс