ХЭРХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ЭМГЭГ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ.

A- A A+
ХЭРХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН ЭМГЭГ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ.

Хэрх Эрүүл мэндийн төв нь Глобал сангийн дэмжлэгтэйгээр иргэдийн дунд цээжний хөндийн эмгэгийг эрт илрүүлэх, оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан цээжний хөндийн эмгэг илрүүлэх үзлэгийг 2026 оны 08 дугаар сарын 03–06-ны өдрүүдэд Хэрх соёлын төвд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээг:
* Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо
* Хэрх тосгоны Захирагчийн алба
* Хэрх тосгоны Эрүүл мэндийн төв
* Хэрх соёлын төв
* Хэрх ерөнхий боловсролын сургууль
* Хэрх 5 дугаар цэцэрлэг
Байгуулагуудтай
хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг орчин үеийн хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашиглан цээжний хөндийн эмгэгийг эрт илрүүлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна.

Эх сурвалж: Хэрх тосгоны Эрүүл мэндийн төв