"Сүрьеэгүй Сэлэнгэ-2" арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Зүүнбүрэн суманд уушгины эмгэг илрүүлэх эрт илрүүлэг үзлэг" хийгдэж байна.

A- A A+

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан Сүрьеэгүй Сэлэнгэ 2 арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган 2026 оны 04 сарын 07-ны өдөр Зүүнбүрэн суманд хиймэл оюун ухаанд суурилсан уушгины эмгэг илрүүлэх эрт илрүүлэг үзлэг зохион байгуулагдаж байна. 

Үдээс өмнөх үеийн байдлаар 60 гаруй иргэнийг оношилгоонд хамруулаад байна. 

Эх үүсвэр: Нийгмийн эрүүл мэндийн төвийн албан хаагч Н.Нарангэрэл 

Холбогдох утас: 99793839