Монгол Улсад хэрэгжиж буй ДОХ болон Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

A- A A+
Монгол Улсад хэрэгжиж буй ДОХ болон Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

2026 оны 03 сарын 23-наас 03 сарын 26-ны өдрүүдэд олон улсын хөндлөнгийн үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. ДОХ болон Сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүд нь халдварт өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэсэн үндэсний хэмжээний бодлого, стратегийн баримт бичигт тулгуурласан цогц арга хэмжээ байдаг. Энэхүү хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг бодитой, хараат бус байдлаар үнэлэх зорилгоор Олон улсын хөндлөнгийн үнэлгээг тодорхой үе шаттайгаар ийнхүү зохион байгуулж байна. 

ДОХ, сүрьэгийн чиглэлээр мэргэшсэн олон улсын болон үндэсний зөвлөх мэргэжилтнүүдээс бүрдсэн баг энэ чиглэлээрх цаашдын бодлого, стратегийг тодорхойлох, санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхэд нотолгоонд суурилсан үндэслэлийг бүрдүүлэхээр ажиллана.

Өнөөдөр Алтанбулаг сумын Засаг даргатай уулзаж, Эрүүл мэндийн байгууллагын нөхцөл байдалтай танилцсан бол маргааш буюу 2026 оны 03 сарын 24-ны өдөр аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нартай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн үйл ажиллагаатай танилцах юм. 

Эх сурвалж:  Нийгмийн эрүүл мэндийн төв