Сэлэнгэ аймгийн Мандал суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч “Спирт бал бурам” ХХК-ийн харьяа “Архи, спиртийн үйлдвэр”, “Шимийн архины үйлдвэр”, “Бяслагийн үйлдвэр”-ийн нийт 108 холбогдох албан тушаалтнуудад “Хүнсний үйлдвэрийн ажлын байранд мөрдөгдөх эрүүл ахуйн зохистой дадал” сэдвийн хүрээнд танхимын сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтаар үйлдвэрийн орчинд ажиллагсдын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөх эрүүл ахуйн зохистой дадал, удирдлагын түвшинд ажлын байрны орчныг сайжруулах, цаашлаад үйл ажиллагааны онцлогт тохируулж дотоод хяналтыг хэрхэн тавьж ажиллах, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулахад анхаарах асуудлуудыг өмнөх шалгалт болон хууль, дүрэм, журам, стандарттай харьцуулж мэдээллийг өгч ажиллалаа.
Эх сурвалж: Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч У.Энхбат