Хоол хүнсээр дамжих өвчин, Ус ба эрүүл мэнд сэдвээр дунд ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

A- A A+
Хоол хүнсээр дамжих өвчин, Ус ба эрүүл мэнд сэдвээр дунд ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Ус ба эрүүл мэнд, хоол хүнсээр дамжих халдварт өвчин сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өсвөр насны хүүхдүүдэд  сургуулийн хоол зүйчтэй хамтран зохион байгууллаа. Нийт 60 гаруй сурагчдад мэдээлэл өгч ажиллалаа. 

Сургалтын үеэр сурагчид усаа хайрлаж 1 аяга усаар шүдээ угаах, хоол хүнс бэлтгэх үед гараа угааж хэвших, хоол хүнсийг бохирдуулагч физикийн болон биологийн хүчин зүйлсийн талаарх олон талт мэдлэг, мэдээллийг олж авлаа. 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв