Монголын сувилахуйн нийгэмлэгээс 2026 онд мэргэшлийн зэрэг хамгаалах сувилагч нарыг чадавхижуулах сургалтыг 2026 оны 03 сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна. Манай аймгийн 17 сум, 6 тосгон, 5 өрхийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ онд мэргэшлийн зэрэг хамгаалахаар тус сургалтад хамрагдаж байна.
Мөн үеэр тус нийгэмлэгээс Сэлэнгэ аймгийн Сувилахуйн салбар нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт үнэлгээ хийгдэх юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс