“Сүрьеэ ба уушгины өвчин: ОУ-ын хэлэлцүүлэг ба хамтын ажиллагаа” сэдэвт Евро-Азийн форумд Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, бусад төлөөлөгчдын хамт оролцоо.

A- A A+
“Сүрьеэ ба уушгины өвчин: ОУ-ын хэлэлцүүлэг ба хамтын ажиллагаа” сэдэвт Евро-Азийн форумд Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, бусад төлөөлөгчдын хамт оролцоо.

“Сүрьеэ ба уушгины өвчин: ОУ-ын хэлэлцүүлэг ба хамтын ажиллагаа” сэдэвт форум, уулзалт нь ОХУ-ын Буриад улсын үндэсний номын санд 03 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд 3 зааланд танхим болон цахим хэлбэрээр нийт 46 цогц арга хэмжээ зохион байгуулагдсан. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нийт 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцоод ирлээ. 

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаа төлөөлөн дараах илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ. Үүнд: 

1.ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн "Монголын сүрьеэгийн өнөөгийн байдал, эмчилгээ, оношилгоо"-ны чиглэлээр 6 илтгэл, мэдээлэл,

2.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас “Сүрьеэгүй Сэлэнгэ 1, 2” арга хэмжээний чиглэлээр 1 илтгэл,

3.Монголын сүрьеэтэй тэмцэх холбооноос судалгааны ажил болон сүрьеэтэй тэмцэхэд ТББ-ын оролцоо сэдвээр 2 мэдээлэл, илтгэл танилцуулагдлаа.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс