Аймгийн Засаг даргын тамгын газрын 30 гаруй ажилтан, албан хаагчдад “Эрчүүдийн эрүүл мэнд ба амьдралын хэв маягийн сонголт” сэдвийн хүрээнд Сэлэнгэ аймгийн эрчүүдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаарх мэдээллийг хүргэж ажиллалаа.
2023 оны байдлаар Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.3 жил, эмэгтэйчүүдийнх 76.7 буюу наслалтын зөрүү 9.4 жил байгаа нь дэлхийн дунджаас 2-3 дахин бага байна. Сэлэнгэ аймгийн хувьд 2024 оны байдлаар дундаж наслалт 71.68 байгаа нь улсын дундажаас 0.09-өөр их байгаа ба эмэгтэй 78, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд тууштай анхаарах шаардлагатайг илтгэж байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв