Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагч нарын дунд "Дөрвөн бэрх" уламжлалт шагайн наадгай, мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

A- A A+
Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагч нарын дунд

 

Монгол түмний эртнээс наадан ирсэн үндэсний уламжлалт тоглоом болох шагайн наадгай нь ухаан, тэвчээр, эв нэгдлийг эрхэмлэсэн сайхан өв соёл билээ. Бид "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болон "Монгол цэргийн өдөр"-ийг угтан нийт албан хаагчдын дунд уламжлалт тэмцээнийг зохион байгуулж, ажлынхаа ачааллыг түр хойш тавин, хамт олноороо цуглаж “Дөрвөн бэрх” наадлаа. 

Байгууллагын нийт 24 албан хаагч оролцож, авъяас билгээ сорин өрсөлдлөө. 

Энэхүү тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн төдийгүй хамтын нөхөрлөл, уур амьсгалыг бэхжүүлэх сайхан боломж болж байгаагаараа онцлог юм. Тэмцээнд эмч, мэргэжилтнүүд 4 баг болон оролцож Талын хөх сүрэг баг Тэргүүн байр эзэллээ.

Хэн бүхэнд аз хийморь, цэц мэргэн орших болтугай. Эрүүл Сэлэнгийн төлөө бид хамтдаа. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс