2026 оны 02 сарын 21-ны өдөр Цагааннуур сумын харъяат 32-33 долоо хоногтой жирэмсэн, хугацаанаасаа өмнө төрөх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгээс алсын түргэн тусламжийн дуудлагаар эмч нарын баг Цагааннуур суманд хүрч очин, яаралтай мэс заслын арга хэмжээг авч, хагалгааг шуурхай зохион байгууллаа.
Эх эсэн мэнд амаржсан ба эх, нярай хоёр маань одоогоор Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Тусламж үйлчилгээний шуурхай бэлэн байдлыг ханган, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Одончимэг, Б.Анхчимэг, нярайн эмч С.Наранзул, мэдээгүйжүүлгийн эмч Б.Эрдэнэ-Оюун, хагалгааны сувилагч Б.Хишигжаргал, мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Өлзийсувд, нярайн сувилагч Ө.Золзаяа, жолооч Б.Чинбаатар нартаа болон анхны тусламжийг цаг алдалгүй хүргэж ажилласан Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн хамт олондоо Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.
Эрүүл Сэлэнгийн төлөө бид хамтдаа.
Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэс