Хүүхэд бүр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах эрхтэй. 2024 оны 3 дугаар сараас эхлэн Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэй "Бага насны хүүхдийн цогц хөгжлийн дэмжих нь" төсөл манай аймагт 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, эцэг, эх, асран хамгаалагч нарт энэ талаархи мэдлэг, хандлага, ойлголтыг төлөвшүүлэх чин хүсэл зорилготойгоор "Эрт анхааръя" өдөрлөг зохион байгуулагдаж 190 гаруй иргэд хамрагдлаа.
Тус төсөлд 2024-2025 онд 6 дугаар цэцэрлэг, Эмнэх баг өрхийн эрүүл мэндийн төв хамрагдаж цогц үйлчилгээг үзүүлэх арга зүй болон хэрэглэгдэхүүнээр хангагдсан бол 2025-2026 онд Номтхан өрхийн эрүүл мэндийн төв болон 3 дугаар цэцэрлэгүүд хамрагдаад байна. Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ хөгжилд анхаарч 9, 18, 36 сартайд нь хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв, Японы хүүхдийг ивээх сан, 2026.02.26