Японы хүүхдийг ивээх сангийн "Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төсөл 2024-2027 онд Сэлэнгэ аймагт хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд “Боловсролд тэгш хамруулах үзэл санаа, хэрэгжүүлэх менежментийн асуудлууд” сэдэвт сургалт 2026 оны 02 сарын 24-ны өдөр зохион байгуулагдлаа. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон тус төсөлд хамрагдаж буй Эмнэх баг, Номт хан өрхийн эрүүл мэндийн төв, Сүхбаатар сумын 3 ба 6 дугаар цэцэрлэгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа.
Сургалтаар төслийн ач холбогдол, үр дүнг танилцуулахаас гадна ялгаатай байдал, тэгш хүртээмжийн үзэл санаа, баримтлал болон тэгш хүртээмжтэй хөгжлийн бодлорго төлөвлөлт, зорилго зорилтоо хэрхэн тодорхойлох, хяналт шинжилгээ үнэлгээг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өглөө.
Сургагч багшаар Японы хүүхдийг ивээх сангийн төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир, төслийн зөвлөх Р.Балжинням нар ажиллалаа.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв