Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 01 сарын 23-ны өдрийн А/05 дугаар тушаалын дагуу 10–15 настай хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулна.
Энэ насны хүүхдүүдийн дунд улаанбурханы өвчлөл хамгийн өндөр байгаа тул заавал нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг таслан зогсоох шаардлагатай байна. Дархлаажуулалтад ашиглах вакцин нь Энэтхэг Улсын “Серум Институт” вакцины үйлдвэрт үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн 170 гаруй улс, оронд хэрэглэгдэж байна. Нэмэлт дархлаажуулалтын сургалтад 17 сум, 6 тосгон, 5 өрхийн нийт 60 гаруй эмч, дархлаажуулалтын асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.