"ЭРҮҮЛ МЭНД БА ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ" эрүүл мэндийн байгууллагуудын 30 гаруй тогооч нарт сургалт зохион байгууллаа.2025.11.14

A- A A+

Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/37 дугаар тушаалын дагуу "ЭРҮҮЛ МЭНД БА ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ" сэдэвт 1 өдрийн сургалтад аймгийн нэгдсэн эмнэлэг, мандал сумын нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн болон 0101,0243 дугаар цэргийн ангийн 30 гаруй тогооч нар хамрагдлаа.

Тус сургалтад Хүнсний аюулгүй байдал, түүнтэй холбогдолтой хууль эрх зүйн баримт, Халдварт бус өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эмчилгээний хоолны ач холбогдол, ЭМС-ын А/440 дүгээр тушаал Эмчилгээний хоолны төрлүүд

 Хоол үйлдвэрлэлийн ариун цэвэр, аюулгүй байдал-НАССР зарчим, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, буруу хадгалалтын эрсдэл, Хоолны илчлэг тооцох аргачлал, орц гарцын үнэлгээ, Хүнсний технологи,эрүүл ахуй, баримт бичиг, түүний бүрдүүлэлт, Хоол хүнсээр дамжих өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, Хоол үйлдвэрлэлийн технологи, жор боловсруулах, бэлтгэх, чанах,жигнэх, уураар болгох, тослог хязгаарлах технологи зэрэг сэдвээр сургалт болж өндөрлөлөө. Мөн сургалтын өмнөх ба дараах сорил санал ярилцлага дүгнэлт хийсэн үр дүнтэй сургалт боллоо.