Аймгийн засаг даргын А/520 тоот захирамжийн дагуу ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход дэмжлэг үзүүлэх, өөрийн сонирхол болон зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийг сонгох боломжийг бүрдүүлэх, мэдлэг чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Мэргэжил сонголт” арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд манай байгууллага ерөнхий боловсролын 3-р сургуулийн 10А ангийн сурагчдад “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт байгууллагатай танилцах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрийг байгууллагын онцлог, ажлын өвөрмөц байдлыг харуулсан мэдлэг олгохоор боловсруулсаны дагуу байгууллагатай танилцах, лабораторийн үйл ажиллагааг сонирхох, тахлын үед ажиллах хувцасыг өмсөж, тайлах онол дадлага хосолсон хэлбэрээр хүүхдийн сонирхолыг татах маягаар хийж хэрэгжүүллээ.
Өдөрлөгийн үеэр сурагчидад эрүүл мэндийн салбарын ажил тэр дундаа зоонозын байгууллагын мэргэжлийн онцлог, ажиллах орчины талаар мэдээлэл өгсөн нь хүүхдүүдийн ирээдүйн зорилго, сонголтоо тодорхойлоход дөхөм болсон ажил байлаа гэж харагдаж байлаа.
Мэдээллийн эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв