Аймгийн ИТХ-ын 2023 оны 120 дугаар тогтоол “Сүрьеэгүй Сэлэнгэ - 2” арга хэмжээ, МСЭМХ-той байгуулсан хамтран ажиллах гэрээ, ХӨСҮТ -ийн захирлын баталсан “Хаалганаас хаалганд” идэвхтэй илрүүлэлт зохион байгуулах үйл ажиллагааны аргачлалыг тус тус үндэслэн 2025 оны 11 дүгээр сард “Хаалганаас Хаалганд” сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийг 7 суманд амжилттай зохион байгууллаа.
Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамтарсан баг Хушаат, Жавхлант, Хүдэр, Шаамар, Алтанбулаг суманд, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн баг Баянгол, Сайхан суманд тус тус ажиллаа.
Үзлэгт нийт 1186 иргэнийг хамруулж рентген зурагт өөрчлөлттэй цэрний шинжилгээ өгөх шаардлагатай 76 иргэнийг илрүүлсэн байна.