"Хүний папиллома вирус"-ийн талаарх мэдээлэл хүргэж байна. 2025.11.11

A- A A+

      Дэлхий дахинд Хүний папиллома вирус (ХПВ)-ийн 200 гаруй хэв шинжийг судалж тогтоосон байгаа бөгөөд ХПВ нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) зэрэг 6 төрлийн хорт хавдрын өвчлөлийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст үүсгэхээс гадна бэлгийн үү, ургацаг үүсгэдэг хоруу чанар ихтэй вирус бөгөөд ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг, УХХХ-ын 75% нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг.

Хүн амьдралынхаа аль ч насанд папиллома вирусийн халдварт өртөх эрсдэлтэй бөгөөд зарим тохиолдолд маш богино хугацаанд, хоёр жилийн дотор ч хавдрын эцсийн шатандаа хүндэрдэг.

Хүний папиллома вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөлөөс хамгаалах хамгийн сайн арга нь вакцинжуулалт учраас манай улс 2024 оноос товлолдоо нэвтрүүлээд 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд хийж байна. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хэн бүхэн сайн дурын дархлаажуулалтаар хийлгэх боломжтой байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд 2014 онд төрсөн 11 настай хүүхдүүдийн ХПВ-ийн вакцины хамралт 89,4%-тай хийгдээд дуусах шатандаа явж  байна.