Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол Улсын ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, тусламж үйлчилгээний үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” хөтөлбөр буюу “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвийн түвшинд бэхжүүлэх нь” дэд хөтөлбөр, аймгийн “Сүрьеэгүй Сэлэнгэ” арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран “Хаалганаас-Хаалганд” сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ий Баянгол уурхайн ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Сүрьеэгийн эрт илрүүлгийн баг 2025 оны 05 дугаар сарын 03-04, 17–18-ны өдрүүдэд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ий Баянгол уурхайд хоёр удаа ажиллаж, хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн дижитал рентген төхөөрөмж ашиглан нийт 1500 гаруй уурхайн албан хаагч, ажилчдыг үзлэг, оношилгоонд хамрууллаа.
Үзлэг оношилгоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, ажилчдаа бүрэн хамруулсан “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ий “Баянгол”-ын уурхайн удирдлагууд, эмнэлгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын баг хамт олонд гүн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.