Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан А/415, А/151 тоот тушаалын дагуу хийгдэж буй “Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийн зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт 2066 хүүхэд хамрагдаж хамрагдалт 96.1% байна. Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй 265 /12.8%/ хүүхдийг илрүүлсэн.
Үүнтэй холбогдуулан зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй гарсан 265 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байгаа бөгөөд "Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв"-ийн Зөвлөх поликлиникийн тасгийн эрхлэгч, хүүхдийн зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын эмч Э.Наранцацрал, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Г.Ариунжаргал нар 06-р сарын 06-07ны өдрүүдэд зүрхний ЭХО оношилгоог хийж ажиллаж байна. Эхний өдрийн зүрхний ЭХО үзлэгээр 2 ӨЭМТ, 8 сум, 2 тосгоны ЭМТ-ийн нийт 164 хүүхдийг хамруулаад байна.