Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХБИ-ийн Нэгдсэн холбоо, ХБХЭМБНХ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар комисс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, сумдын ЗДТГ-тай хамтран Зүүнбүрэн суманд Бэлчир бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагч нарт зориулсан уулзалт зөвлөгөөнд эрүүл мэндийн газраас "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол" олгох сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа. Тус арга хэмжээнд бэлчир бүсийн 110 гаруй иргэд хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авч байна.