Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг газар дээр нь хүргэж, үйлчилж байна.

A- A A+
Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг газар дээр нь хүргэж, үйлчилж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт гарсан ой хээрийн түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид болон иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг газар дээр нь хүргэж, үйлчилж байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс томилогдсон эрүүл мэндийн хоёр баг ой хээрийн түймэрт ажиллаж буй алба хаагчид болон тэнд ажиллахаар очсон иргэдэд үзлэг, тусламж газар дээр нь хүргэж үйлчилж байна.

 Эхний нэг баг одоогийн байдлаар 34 алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бол хоёр дахь баг ойн гүн рүү хөдөлж, 38 алба хаагчид үзлэг, тусламж үзүүлэхээр ажиллаж байна.

Түймрийн голомтод ажиллахаар очсон эрүүл мэндийн хоёр баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллахаас гадна эмч, эмнэлгийн ажилчдын санаачилгаар цуглуулсан хандив тусламжийг түймрийн голомтод хүргэж, эрүүл мэндийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.

Эмч, сувилагч, эмнэлгийн баг хамт олон та бүхэнд талархал илэрхийлье.