Уг сургалтанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 47 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоо, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент зэрэг халдвараас сэргийлэх чиглэлээр өргөн цар хүрээ бүхий зөвлөмж мэдээллээр хангалаа.
Дэмжиж хамтран ажилласан Глобаль сангийн дэмжлэгтэй C19RM төсөл, Халдварт өвчин судлалын төвийн Тандалт судалгааны албаны Эмнэлгээс шалтгаалах халдварын тандалт сэргийлэлтийн тасгийн хамт олонд баярлалаа.