Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2025 оны 06 сарын 23-ны өдрөөс шилжин, улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг “Хаалганаас хаалганд” зарчмаар 0- 15 насны товлолт вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулан ажиллаж байна.
Харьяалал харгалзахгүй сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд!Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ вакцины мэдээллийг И- Монголиа программаас шүүж шивэлт дутуу бол нөхөн шивэлтээ хийлгэх, улаанбурханы вакцины 2 тунд бүрэн хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтдаа хамрагдахыг зөвлөж байна.
Дархлаажуулалт бол хамгийн үр дүнтэй хамгаалалт!