Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэмжлэгээр Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас баталсан удирдамжийн дагуу "Амилуулах лавшруулсан тусламж үйлчилгээг эмнэлзүйн багаар хэрхэн стандарт, удирдамжийн дагуу түргэн шуурхай үзүүлэх, амь тэнссэн яаралтай үе ( blue code)-д багаар ажиллах чадвар, хандлагыг хэрхэн төлөвшүүлж дадлагажуулах зорилго бүхий “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн өнөөдөр /2025.05.23/ аймгийн төвд зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа оролцож, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт хэрэгжих ажил арга хэмжээний талаар танилцуулж мэдээлэл өгсөн.
“Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт тэмцээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мандал сумын Нэгдсэн эмнэлэг мөн таван бүсийн төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 8 багаас бүрдсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажил мэргэжлээрээ өрсөлдөж, мэргэжил мэдлэгээ сэргээж өрсөлдсөн байна. Тэмцээний дүн гарахад:
#Нэгдүгээр байрт: Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн "Blue sheild" баг #Хоёрдугаар байрт: Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн "Тамгагүй баатрууд" баг #Гуравдугаар байрт: Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Angel" баг тус тус шалгарлаа.
Тэмцээний шүүгчээр УГТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн дэд захирал Д.Тунгаамаа мөн УГТЭ-ийн Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Г.Батболд, Сувилахуйн албаны арга зүйч Н.Баасанжаргал нар ажиллалаа.
Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээний төгсгөлд тэмцээний шүүгч, УГТЭ-ийн Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Г.Батболд нийт оролцогч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд "Амь тэнссэн яаралтай үеийн тусламж үйлчилгээг эмнэлзүйн багаар хэрхэн түргэн шуурхай үзүүлэх тухай" сургалт мэдээлэл өглөө.
Энэ өдөр зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Хилийн цэргийн 0243-р ангийн захирагч, Хурандаа Д.Ганхуяг даргатай ангийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж ажлын ажилт хүсье.
Тэмцээнд өндөр ач холбогдол үзүүлж нэг баг болж оролцсон төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсье.