“Чадварлаг эмч, Чадварлаг-Сувилагч, Чадварлаг-Эмнэлгийн мэргэжилтэн”-ий сайн туршлага мэдлэгийг бусдад түгээн дэлгэрүүлэх, улмаар нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан энэ удаагийн онол практикийн бага хуралд Сэлэнгэ аймгийн төр хувийн хэвшлээс оролцсон нийт 16 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний судалгаа нийтлэлүүд танилцуулагдаж, дүнгээ гаргасан байна. Үүнд:
Нэгдүгээр байр: Судалгааны ажлын удирдагч, АУ-ны доктор, Дэд профессор, Б.ЛАГШМАА, Зөвлөх АУ-ны доктор, Дэд профессор Ж.ЭНХЦЭЦЭГ, Судлаач, илтгэгч, “Асгатын дов” эмнэлгийн захирал, АУ-ны магистр, Уламжлалтын их эмч Т.ДУЛАМСҮРЭН нарын бэлтгэсэн “Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинжийн үеийн амьдралын чанарт нөлөөлөх зүү эмчилгээний үр дүн” сэдэвт судалгаа
Хоёрдугаар байр: Судалгааны ажлын удирдагч, ЭМБУ-ын магистр, НЭМ-ийн доктрант, Урологи Андрологийн эмч, Хэрх тосгоны ЭМТ-ийн дарга О.АНАР, Судлаач, илтгэгч, “Хэрх” ЭМТ-ийн Нүүр амны их эмч Б.НАМУУНБАЙГАЛЬ, нарын бэлтгэсэн “Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2023-2025 оны ажлын үр дүн” сэдэвт судалгаа
Гуравдугаар байр: Судалгааны ажлын зөвлөх “Мандах Их сургууль”-ийн ЭЗБУ тэнхимийн багш Б.ЗОЛЗАЯА, Судлаач, илтгэгч Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн их эмч Б.ЭЛБЭГЗАЯА нарын бэлтгэсэн “Шээс, БЗДХ-ын шинжилгээний хариунд дүн шинжилгээ хийх нь” сэдэвт судалгааны материалууд тус тус эзэллээ.
Шагналыг АУ-ны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат багш Н.Сүмбэрзул, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга, МУ-ын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ж.Од, Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Энэрэлт үйлс” эмнэлгийн захирал С.Сарантуяа, АУ-ны доктор профессор П.Цэдэн, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Эрүүл мэнд, спортын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Санаа-Амар нар баяр хүргэж гардууллаа.
Шинэ санаа, шинэлэг мэдээ мэдээлэл, онолын мэдлэг туршлагаа хамтдаа солилцож өрсөлдсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүгдийн эрдмийн үйлс дэлгэрэх болтугай. Нийт оролцсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсье.