Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн анхдагч суурийг тавьсан Батнасангийн САГАРВАЙ эмчийн ажил амьдралын гэгээн дурсгалыг хүндэтгэж, аймгийн Эрүүл мэндийн газраас тавдугаар сарын 09-нд зохион байгуулсан Хүйн Ээж Тандаа Баярлалаа арга хэмжээний үеэр эрт илрүүлгийн үзлэг оношилгоо зохион байгуулсан. Үзлэг оношилгоонд нийт 183 иргэн хамрагдсан байна.
Эх баригч, бага эмч Б.САГАРВАЙ нь 1960 онд Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газарт ажиллаж байгаад Түнхэл хороонд шилжин суурьшиж, улмаар Түнхэл хорооны аваарын бага эмчээр, 1961-1971 онд Түнхэл хорооны Хүн эмнэлгийн эрхлэгч, бага эмч, 1971-1992 он хүртэл тосгоны Хүн эмнэлэг (ЭМТ)-т эх баригч, бага эмчээр тасралтгүй 45 жил ажиллахдаа нутгийн зон олондоо алтан гартай эрхэм эмч хэмээн хүндлэгдэж явсан ажил амьдралын гэгээн дурсгалыг хүндэтгэж, аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо зохион байгуулж ажилласан.
Орон нутагт зохион байгуулсан үзлэгийн багт Улаанбаатар хотын “Нинжин” эмнэлгийн ЭХО (хэвлийн)-ны эмч Э.Нинжбадам, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, зүрх судасны их эмч Г.Ариунжаргал мөн дотрын эмч Б.Отгонзаяа, Сэтгэцийн тасгийн эрхлэгч, их эмч Ц.Ганчимэг, “Хар од” эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунцэцэг, “Энэрэлт-үйлс” эмнэлгийн мэдрэлийн эмч Б.Чулуунцэцэг, Сант сумын ЭМТ-ийн дарга, Хүүхдийн эмч Г.Ренцэнлхам нар ажиллаж, дотор, зүрх судас, ЭХО, хүүхэд, мэдрэл, сэтгэц, эмэгтэйчүүд гэсэн долоон чиглэлээр үзэж, эмийн эмчилгээ бичиж зөвлөгөө өгч ажиллалаа.
Орон нутагт хамтран ажилласан эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Мөн хамтран зохион байгуулсан Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвийн хамт олондоо баярлалаа. #ЭрүүлГоёСэлэнгийнТөлөөХамтдаа
Түнхэл тосгон || 2025.05.09