Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх, Нүүр амны их эмч Б.Бадамцэцэг манай аймагт ажиллаа.

A- A A+
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх, Нүүр амны их эмч Б.Бадамцэцэг манай аймагт ажиллаа.

     Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ЭрүүлШүд ЭрүүлИрээдүй үндэсний бодлого хэрэгжүүлэхээр “Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан” байгуулагдсан. Сангийн тэргүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх, Нүүр амны их эмч, Б.Бадамцэцэг хариуцан ажиллаж, нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл боловсруулж, сургалт нөлөөллийн ажлуудыг орон нутагт зохион байгуулан ажиллаж байна.

     Тавдугаар сарын 05 буюу өчигдөр Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн дунд ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр хичээл орж, шүдээ хэрхэн зөв арчлах талаар хамтдаа ярилцлаа.