БҮХ ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЧ НЭГТГЭЖ БАЙНА

A- A A+
БҮХ ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХҮЛЭЭН АВЧ НЭГТГЭЖ БАЙНА

Жил бүрийн эрүүл мэндийн байгууллагын жилийн үйл ажиллагаа, хүний нөөц, хүчин чадал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, санхүүгийн тайланг бүх шатны эрүүл мэндийн байгууллага болон тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас хүлээн авахаар 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл авахаар ажиллаж байна.

Тайланг Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 дүгээр тушаалын дагуу Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан хуваарийн дагуу Ерөө, Цагааннуур, Сайхан бүсийн сумдын тайланг авч, асуудал мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.