Эрүүл гэр бүл-Эрүүл ээж ааваас эхэлнэ

A- A A+
Эрүүл гэр бүл-Эрүүл ээж ааваас эхэлнэ

Өнөөдөр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хандлага, эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал зэрэг нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болсон хэвээр байгаа.

Үүнийг засаж сайжруулахад эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үүрэг оролцоо чухал тул аймгийн Эрүүл мэндийн газрын баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар сумын найман багийн нийгмийн ажилтнууд болон жирэмсэн ээжүүдэд зориулсан “Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үе” гэсэн гурван агуулгын хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох онол, дадлага хосолсон сургалтыг хоёр ээлжээр зохион байгуулж, сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар сумын “Номтхан”, “Эмнэх баг” ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамтран явуулж байна. Сургалт маргааш (2024.11.13) үргэлжилнэ.

Дашрамд дуулгахад: "Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, жирэмсний хяналттай холбоотой мэдээллийг тодруулахад, улсын хэмжээнд 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 43514 ээж жирэмсний хяналтад хамрагдсан бол эрт үеийн хяналт буюу эхний 3 сартайд 92.9% нь хамрагдсан бол манай аймгийн хувьд 09 дүгээр сарын байдлаар 1220 ээж жирэмсний хяналтад орж, үүнээс эхний 3 сартайд 89.2% хамрагдсан нь улсын дунджаас 3.7%, аймгуудын дунджаас 4.2%-аар бага гэсэн статистик үзүүлэлт гарсан байна.

Энэ өдөр сургалтын гол анхаарах сэдвүүдийн нэг нь жирэмсний хяналт мөн нярай хүүхдийн асаргаа сувилгаа байлаа.