Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/19 дүгээр тушаал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу Баянгол сумын эрүүл мэндийн төвтэй хамтран 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Сувилахуйн тусламж үйлчилгээний тохиолдолд суурилсан чанарын хэлэлцүүлэг, ажлын байрны сургалтыг Баянгол суманд танхимын болон цахим хэлбэрээр 116 эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр хариуцан гүйцэтгэгч С.Азжаргал эмнэлзүйн хэлэлцүүлгийг чиглүүлэн, сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан албан хаагч Д.Мөнхцэцэг, Э.Мөнхсүлд нар хамтран ажиллалаа.
Мөн үеэр Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/112 тушаалын хэрэгжилтийг ханган "Тохиолдолд суурилсан ажлын байрны сургалт"-ыг ЭХЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны Эрсдэлийн менежер С.Дуламжав, Сувилахуйн албаны арга зүйч Б.Болорхорлоо нар “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”, Сувилагч мэргэжилтний ёс зүй, үүрэг хариуцлага, тохиолдол эрсдэлийг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах нь" сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэлтэс