“Нээлттэй өдөрлөг” сарын аяны хүрээнд:
1.Жавхлант сумын 2 багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх буюу халдварт бус өвчнийг эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж Урьдчилан сэргийлэх үзлэг – 1002, Артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлэг - 538, Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эрт илрүүлэг – 538, Хөхний өмөнгийн эрт илрүүлэгийн үзлэг – 79, Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг – 48, ХПВ вакцинд – 21, Ахмад настны ICOPE үнэлгээнд -105 хүнийг тус тус хамруулсан байна.
Эрт илрүүлэг үзлэгээр артерийн даралт ихсэлттэй 51 хүнээс батлагдсан 4, чихрийн шижин хэв шинж 2, эрт илрүүлэгт өөрчлөлттэй 6, умайн хүзүүний эсийн шинжилгээ өөрчлөлттэй 3 илэрснийг дээд шатлалд онош тодруулахаар явуулсан.
Харин ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ (ICOPE)-ний үр дүнд эрүүл 49, сонсгол бууралт 9, хөдөлгөөний бэрхшээлтэй 21, харааны бэрхшээлтэй 26 илэрсэн тул шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан.
2.”Эрүүл амьдралын хэв маяг” сургалт, нөлөөллийн арга хэмжээг өрнүүлж 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс сарын хугацаанд өрнүүлж 1000 гаруй иргэдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэлээ.
3. “Олон Улсын Сувилагчдын өдөр”, “Гэр бүлийн өдөр”-ийг угтан “ЗҮҮД БИШ БАЙГААДАА” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Эрүүл мэндийн төвийн ахмад сувилагч Ч.Буянхишигийн охин Э.Мөнхсувд нь нөхөр 4 хүүхэдтэй, 2025 онд нарийн гэдэсний хавдар өвчнөөр оношлогдон эдгэрэхийн төлөө тэвчээр, сэтгэл, зүтгэл итгэлээр өдөр бүр өвчинтэйгөө тэмцэж байгаа түүний гэр бүлийг халуун дулаан тав тухтай орчин бүрдүүлэн хашаа байшингийн бүрэн засварт нийт 27.194.354 төгрөг, Н.Чимэд-очир багштай 2006 оны анги хамт олон 8.410.000 төгрөгийн тавилгаар бүрэн тохижуулан 2026 оны 05 дугаар сарын 11-ний билэгт сайн өдөр Э.Мөнхсувдын гэр бүлд хүлээлгэн өглөө.
Бидний аянд нэгдэж хандив тусламж, бүтээн байгуулалтын ажилд оролцсон албан байгуулга, аж ахуй нэгж, иргэд, аав, ээж, ах дүү, хамаатан садан, анги хамт олон, найз нөхдөд нь гүн талархал илэрхийлье.
Эх сурвалж: Жавхлант сумын Эрүүл мэндийн төв