Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах хуваарь", Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын газар, аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран оролцож байна.
Энэхүү арга хэмжээ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэлтэс