Зүүнбүрэн сумын Эрүүл мэндийн төвөөс “Эрүүл бүл” арга хэмжээг зохион байгууллаа.

A- A A+
Зүүнбүрэн сумын Эрүүл мэндийн төвөөс “Эрүүл бүл” арга хэмжээг зохион байгууллаа.

           Энэхүү ажил нь Зүүнбүрэн сумын 3 багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг ойртуулан гэрт нь хүрч үйлчилсэн онцлог арга хэмжээ болж байна.

Үүнд: 6 бүлийн 120 айл өрхийг дараах тусламж үйлчилгээнд хамрууллаа.

  • Элэгний В, С вирусын түргэвчилсэн шинжилгээ 115 иргэн,
  • Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ) илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ 45 иргэн,  
  • Хөхний өмөн үүний эрт илрүүлэгт 128 иргэн,
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдах зорилтот насны 30 эмэгтэйд урилга өгч, шинжилгээнд хамруулж эхэлсэн
  • 6 нярайд гэрээр үзлэг, эргэлт хийж, эх хүүхдийн тусламж үйлчилгээг тус тус үзүүллээ.

Мөн 88 ахмад настанд гэрээр настны эрүүл мэндийн цогц үнэлгээ буюу ICOPE  үнэлгээ хийхэд эрүүл 36, сонсгол бууралт 13, хөдөлгөөний бэрхшээл 9, харааны өөрчлөлт 7, шим тэжээлийн дутагдал 1 илэрсэн тул шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг  өгч ажиллалаа.

Эх сурвалж: Зүүнбүрэн сумын Эрүүл мэндийн төв