Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо (МСЭМХ)-ноос зохион байгуулж буй Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сумын Эрүүл мэндийн төвийн түвшинд бэхжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүн амын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулан, тархалтыг бууруулах зорилгоор “Хаалганаас хаалганд“ идэвхтэй илрүүлэг үзлэгийг Алтанбулаг суманд 2026 оны 05 сарын 04-ний өдрөөс 3 өдрийн турш зохион байгуулан ажиллаж байна. Идэвхтэй ирүүлгээр хиймэл оюун ухаанд суурилсан цээжний хөндийн эмгэг илрүүлэх рентген аппаратаар үзлэг, оношилгоог хийж байна.
Идэвхтэй ирүүлэгт 2 өдрийн турш 670 иргэн хамрагдсан ба 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Тус үзлэгийн үеэр Алтанбулаг сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамтран артерийн гипертэнз (356хүн), чихрийн шижин (150 хүн), Элэгний В,С вирус илрүүлэх үзлэг (314 хүн), оношилгоо, ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ (ICOPE)-г хамтатган зохион байгуулсан байна.
Эх сурвалж: Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв