Аймгийн ИТХ-н тогтоолоор батлагдсан Сүрьеэгүй Сэлэнгэ - 2 арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 8 сумын анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг сонгон хүн амд сүрьеэ илрүүлэх идэвхитэй илрүүлэг үзлэгийг зохион байгуулж байна. Одоогоор үзлэгийн багийнхан 2 сумын 250 гаруй хүнийг урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулаад байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төв