Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Бүх түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан" дэмжлэгт хяналт хийх үйл ажиллагааны хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрсдлийг бууруулах чиглэлээр дэмжлэгт хяналтын баг Алтанбулаг, Шаамар, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Жавхлант сумын Эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Цаашид анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээг газар дээр нь хийх, эрт илрүүлэг, эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн дэмжлэгт хяналтын баг нийт эрүүл мэндийн байгууллагуудад үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн төвийн албан хаагч Н.Нарангэрэл