Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан hr.hdc.gov.mn программын шинэчлэл хийгдэж байгаатай холбоотой 2026 оны 5 дугаар сард зохион байгуулагдах МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ-ын товлосон хугацаа хойшлогдлоо. Шалгалтын бүртгэл: 2026 оны 5 дугаар сарын 23-30-ны өдрийн хооронд hr.hdc.gov.mn программаар явагдана. Шалгалтын хуваарь: Шалгалт 2026 оны 6 дугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдана. Үүнд: - Ажилагсдын шалгалт цахимаар 2026 оны 6 дугаар сарын 2-3-ны өдөр. - 2025 оны төгсөгчдийн шалгалт танхимаар 2026 оны 6 дугаар сарын 4-5-ны өдөр. Тайлбар: Танхимын шалгалтын хуваарийг 6 дугаар сарын 2-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудас болон фэйж хуудсанд байршуулна.
https://hdc.gov.mn/post/1878/
Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв