“Сувдан инээмсэглэл” шүд угаалтын тэмцээний бүсийн аваргууд шалгарлаа.

A- A A+
“Сувдан инээмсэглэл” шүд угаалтын тэмцээний бүсийн аваргууд шалгарлаа.

Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын хамтарсан удирдамжийн дагуу Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээний гэрийн даалгаврын хүрээнд аймгийн хэмжээн дэх 9-12 насны 8423 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаас 7921 хүүхэд буюу 94% -г хамруулахад эрүүл 1631 буюу 20,6%, шүдний өвчлөлтэй 6290 хүүхэд буюу 79,4%, шүдний гажигтай 731 хүүхэд үнэлэгдсэн байна. Мөн 9-12 насны хүүхдийн 17% буюу 1164 хүүхдийн шүдийг эрүүлжүүлэн, сум тус бүр амны хөндийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан  төр, хувийн хэвшлийн эрүүл мэнд, боловсролын байгууллага, эцэг эх асран хамгаалагчидтай хамтран ажиллалаа. 

Энэхүү тэмцээн нь цаг үеэ олсон, хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, ирээдүйд гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байгаад хүүхэд багачууд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс баяртай байна.

Удирдамжийн дагуу 2025 оны 05 сарын 05-ны өдөр таван бүсээс шалгарсан 10 багийн 80 сурагчдын дунд “Шүд угаалтын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Эрүүл – Хүчирхэг – сувдан инээмсэглэлтэй ирээдүйн төлөө бид хамтдаа