“Шүд угаалтын бүсийн аварга” шалгаруулах тэмцээн

A- A A+
“Шүд угаалтын бүсийн аварга” шалгаруулах тэмцээн

Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Шүд угаалтын бүсийн аварга” шалгаруулах тэмцээн энэ сарын 25, 29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээний гэрийн даалгаврын хүрээнд 9-12 насны 7756 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 5928 /76,5%/ нь өвчлөлтэй гарсан байна.

Иймд эцэг эх, багш, асран хамгаалагчид та бүхэн өөрийн болон гэр бүл, үр хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарна уу.

24 цагт 3 удаа 3 минутаар шүдээ угааж хэвшье.

Хүүхдийн төлөө, тэдний эрүүл ирээдүйн төлөөх үйлс бүхэн дэлгэрэх болтугай.