“24/3 Шүдээ угаа” аяны нээлт

A- A A+
“24/3 Шүдээ угаа” аяны нээлт

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нээлтийн үйл ажиллагааг 17 сум, 6 тосгонд хүүхэд өсвөр үе, төр, хувийн хэвшлийн харилцан хамтын ажиллагаатайгаар амжилттай зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд  СӨБ, ЕБС-ийн 6145 хүүхдүүд, 1140 багш ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж, 152 удаагийн сургалт, төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж хамтран ажиллалаа. 

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Шүдний эмч нарын холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд,  төрийн байгууллагын шүдний эмч, эрүүл ахуйч, сувилагч нар, бүх шатны эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллагын багш ажилчид чухал үүрэг гүйцэтгэж манлайлан оролцсонд халуун талархал илэрхийлье.

Хүүхдийн төлөө, тэдний эрүүл ирээдүйн төлөөх үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Иргэн бүрийн оролцоо чухал.

.