МУЗГ-ын 322 дугаар "Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай" тогтоол, Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан "Эрүүл шүд арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" тушаал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо.
Уулзалтанд: Аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Шүдний эмнэлгүүдийн холбооны удирдлага, холбогдох албан хаагчид оролцлож хамтарсан удирдамжийн төслийг хэлэлцэж баталлаа.
Тэмцээн 2 үе шаттай явагдах бөгөөд 4-7 дугаар ангийн сурагчдыг хамруулна.
Ач холбогдол
Оролцогч хүүхдүүд, тэдний гэр бүл, найз нөхөд, багш, сургуулийн орчинд амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил хийгдэх, шүдээ 24/3 буюу өдөрт 3 удаа 3 минутын турш зөв угаах дадлыг төлөвшүүлэх, сойзны хэрэглээг нэмэгдүүлэх, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.