Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин тэргүүтэй зочид төлөөлөгчид Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй газар дээр нь танилцаж ажиллалаа.

A- A A+

Өнөөдөр /2024.11.14/ Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин манай аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон аймгийн удирдлагын багтай уулзаж, АХБ-ны санхүүжилтээр орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд хэрхэн үр дүнтэй хэрэгжсэн талаар ярилцсан байна.

Уулзалтын дараа хатагтай Шэннон Коулин тэргүүтэй зочид төлөөлөгчид “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлсэн цус цуглуулах төв, микробиологийн лаборатори, ариутгалын тасаг болон эмнэлгийн аюултай хог хаягдал түр хадгалах байр зэргийг газар дээр нь үзэж танилцахаар аймгийн Эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багтай биечлэн уулзаж, төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцжээ.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цус цуглуулах төв, микробиологийн лаборатори, ариутгалын тасаг болон эмнэлгийн хог хаягдал түр хадгалах байр” зэрэг дөрвөн цогц арга хэмжээ амжилттай хэрэгжсэн байна.

Төслийн үр дүнгийн талаар тодруулбал, цусны салбар төвийн барилгыг засаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийснээр цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүн бэлтгэх технологи шинэ түвшинд хүрч улмаар цус сэлбэлт аюулгүй болж, цус цусан бүтээгдэхүүний чанар, нөөц, хүртээмж хангалттай хэмжээнд хүрсэн байна. Мөн нян судлалын лаборатори, ариутгалын тасагт засвар шинэчлэлтийн ажил хийж орчин үеийн бүтээмж сайтай тоног төхөөрөмж бий болгосноор эмнэлгийн ажилтнууд болон өвчтөн үйлчлүүлэгчдийн халдвар авах эрсдэл буурч, ариутгалын чанар, халдвар хяналт сайжирсан зэрэг эерэг үр дүн авчирчээ. Өөр нэг хэрэгжсэн ажил нь эмнэлгийн аюултай хог хаягдал түр хадгалах байр барьж хог хаягдлыг энгийн аюулгүй болгож хаях боломжтой болгож, эмнэлгийн ажилтнуудын ур чадвар мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр шат дараалалтай арга хэмжээ авч орчин ахуй сайжирч чадсан байна.