Монгол Улсад сүрьеэгийн салбарын 100 жил, Сэлэнгэ аймагт сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхт 65 жилийн ой энэ онд тохиож байна.

A- A A+

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар өнгөрөгч долоо хоногийн баасан гараг /2024.11.22/-т Монгол Улсад сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн 100 жилийн ой, Сэлэнгэ аймагт сүрьеэгийн салбар үүссэн 65 жилийн ойг тохиолдуулан “Ахмадын сургаал алт, буурлын үг буян” гурван үеийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалт арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн сүрьеэгийн салбарт ажиллаж байсан үе үеийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, нэгэн жаран давсан түүхээ хамтдаа хуваалцлаа.

Сэлэнгэ аймгийн сүрьеэгийн салбар өнгөрсөн 65 жилийн түүхийг ололт амжилт дүүрэн үдэж, энэ цаг хугацааны сүүлийн арван жилд нь гэхэд л аймагтаа “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан билээ. Тодруулбал, “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр манай аймагт 2017 оноос хэрэгжиж, улмаар 2023 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдаанаар “Сүрьеэгүй Сэлэнгэ 2” арга хэмжээний шинэчилсэн төлөвлөгөө баталж, зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтай шинэ технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж сүрьеэгүй аймаг болох эрхэм зорилтын дор амжилттай ажиллаж байна