“Хавдрын эсрэг үндэсний аян-2026”-ын хүрээнд “Зонхилон тохиолддог хорт хавдрын эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийт 58 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдан хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.
Сургалтыг Хавдар Судлалын Үндэсний Төвийн туршлагатай эмч, мэргэжилтнүүд удирдан явуулж, дараах сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл хүргэлээ. Үүнд: Хорт хавдрын өвчлөл, нас баралтын өнөөгийн байдал ▪️ Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ ▪️ Нойр булчирхайн хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эрсдэлт хүчин зүйл ▪️ Уушгины хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, эрт илрүүлэг, оношилгоо
▪️ Толгой, хүзүүний байрлалтай хорт хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл, оношилгоо, урьдчилан сэргийлэлт ▪️ Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, эрсдэлт хүчин зүйл, оношилгоо ▪️ Хорт хавдрын үеийн сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал ▪️ Хорт хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, орчин үеийн чиг хандлага, өвдөлт намдаах аргууд
Мөн сургалтын төгсгөлд оролцогчдын асуултад хариулж, санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр зөвлөмж өгч ажиллаа.
Энэхүү сургалтын үйл ажиллагааны цайны материалыг ивээн тэтгэн дэмжсэн “Буянт Рашаан” эмийн сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЭХ СУРВАЛЖ: Нийгмийн эрүүл мэндийн төв