Тус сургалтад нийт 30 иргэн хамрагдаж, хорт хавдрын талаарх мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэн, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдах ач холбогдлын талаар мэдээлэл авлаа.
Сургалтаар: Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 45 дугаарт, харин нас баралтаар 1 дүгээрт эрэмбэлэгдэж буй талаар танилцууллаа.
Манай улсад 3 эрэгтэй тутмын 1, 5 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа туршид хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг.
Хорт хавдрын 67.6 хувийг эзэлдэг 6 төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой талаар мэдээлэл өгч, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зөвлөмж хүргэлээ.
Хорт хавдрын 75–80% нь амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлстэй холбоотой бөгөөд зөв дадал хэвшүүлснээр эрсдэлийг бууруулах боломжтойг онцоллоо.
Мөн хорт хавдрыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эрт илрүүлэг болохыг танилцуулж, зорилтот насны иргэдийг тогтмол хамрагдахыг уриаллаа.
Эрт илрүүлэг – Амь насыг аварна. Эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа төлөвшүүлцгээе.
ЭХ СУРВАЛЖ: Нийгмийн эрүүл мэндийн төв