“Чадварлаг эмч, чадварлаг сувилагч, чадварлаг эмнэлгийн мэргэжилтэн” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтны III дамжааны оюутнуудад Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Танилцуулгын үеэр аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон салбарын хүний нөөцийн хөгжлийн талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.
Энэхүү үйлдвэрлэлийн дадлагын хүрээнд оюутнууд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн байгууллагын өдөр тутмын ажил, тусламж үйлчилгээний зохион байгуулалт, эрүүл мэндийн нийгмийн ажилтны гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар практик мэдлэг, ур чадвар эзэмших юм.
Мөн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, байгууллагын үйл ажиллагааны онцлогтой танилцан мэргэжлийн дадлагаа бататгах ач холбогдолтой юм.
ЭХ СУРВАЛЖ: УТСХ-ийн албан хаагч Ц.Дарьсүрэн